ХОРШОО БАЙГУУЛЖ ТӨСӨЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ ?

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгож эхлээд байгаа. 2024.04.01-2024.05.16 хооронд 454 шинэ хоршоо байгуулагдаад байна.

Хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл малчид хоршиж анхан шатандаа нядалгааны цехтэй мах ногооны зоорьтой болж өдөр бүр шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж найдвартай тогтвортой бизнесийн сүлжээтэй болох боломжтой юм.

Энэ удаад бид та бүхэндээ төсөл бичихдээ юуг анхаарах талаар зөвлөмж хүргүүлж байна .

1. Төсөл хэрэгжүүлэгч хоршооны ерөнхий мэдээлэл,хаяг хүчин чадал, хоршооны бүтцийн талаар хураангуй мэдээлэл

2. Хэрэгцээ шаардлага ,төсөл хэрэгжүүлснээр ямар асуудлыг шийдэх талаар үндэслэлтэй байх

3. Хоршооны загвар төсөлд цаашид хийгдэх үйл ажиллагааг эхлэх болон дуусах хугацаатай, хариуцах эзэнтэй,гарах үр дүнтэй байхаар тусгах төлөвлөгөөтэй байх

4. Төслийн талбай,үйлдвэрийн барилга,технологийн схем бүдүүвч зураг,нөөцийн холболтыг тодорхой бичих .

5. Төсөлд тавигдах тоног төхөөрөмжийн жагсаалт хүчин чадлыг тодорхойлох

6. Бизнес төслийн үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тодорхойлох

7. Удирдлага, бүтэц зохион байгуулалт шинээр бий болох ажлын байрны талаар мэдээлэл тодорхой бичих

8. Бизнес төсөлд үйл ажиллагаа,санхүү, байгалийн гамшиг, гэнэтийн осол гэх мэт болзошгүй аюулаас үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх бууруулах арга хэмжээ авна.

9. Загвар төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалт төслийн үйл ажиллагааны зардал зээлийн хүүгийн тооцоог багтааж тооцох

10. Төслийн мөнгөн урсгал хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зэрэг санхүүгийн тооцооллын бүрэн хийж гүйцэтгэх.