Азийн хөгжлийн банк (АХБ)-аас хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран газар тариалан, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын стандартуудыг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт нийт 471 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйгаас 51 нь олон улсын стандарт юм.

Хөдөө аж ахуйн салбарын стандартыг шинэчлэн баталснаар анхан шатны түүхий эд боловсруулагчаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх шатанд стандартыг чанд мөрдүүлж, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд экспортын орлого нэмэгдэж, ХАА-н салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болох юм.

Мөн АХБ-наас ХАА-н гаралтай хоёр бүтээгдэхүүнийг ОУ-ын стандартад нийцүүлэн экспортлоход бэлэн болсныг онцлоод уг туршлагад үндэслэн дараа дараачийн бүтээгдэхүүнийг ОУ-н стандартад нийцүүлэх боломж буйг онцлов.
Уулзалтын төгсгөлд талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.