Зээлийн батлан даалтын сан Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд батлан даалттай зээл авсан хоршоог чадавхжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь батлан даалттай зээл авсан хоршоодын үйл ажиллагааг дэмжих, амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хоршооны үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн 40 хоршооны гишүүд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Жереми” үхрийн ферм, Хангал сумын “Малчин айл Nomadic” малчин хот айлын аялал жуулчлалын аж ахуй, Дархан-Уул аймгийн “Сайхан” үхэр, хонины аж ахуй, хүчит үйлдвэрт зочлон, туршлага судлаад ирлээ.

Энэхүү сургалт, аялалд хамрагдсан хоршоологч залуус “мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил их зүйлийг үзэж, мэдсэндээ талархаж, цаашид дэлгэрүүлэн судалж, аж ахуйгаа өргөжүүлэх, малынхаа ашиг шимийг сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.