“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүн, үр нөлөөг тандан судлах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр шийдвэрлэх үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ахлан ажиллаж байна. Тус ажлыг хэсэг Баян-Өлгий аймагт ажиллав. Ажлын хэсгийн төлөөлөл Увс, Завхан аймгуудад үргэлжлүүлэн ажиллана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР