ШИНЭЭР ХОРШОО БАЙГУУЛЖ, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭР БҮРТГҮҮЛЖ,ГЭРЧИЛГЭЭ ТАМГА АВАХАД  ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

2024 оны 04 дүгээр сарын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-т хариуцуулж ажиллахыг үүрэг болгосон. Иймд шинээр хоршоо байгуулж буй малчдад  мэдээллүүдийг цувралаар хүргэж байна.  

Та шинээр хоршоо байгуулж, хуулийн этгээдээр бүртгүүлж, гэрчилгээ тамга тэмдэг авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Холбоосон дээр дарж бэлэн маягтуудыг татаж авах боломжтой.  

1. Өргөдөл, маягт 

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас  

Зөвлөмж: Бүртгэлийн байгууллагад биечлэн очиж авах боломжтой.  

www.e-business.mn-ээс системээр цахимаар нэрээ илгээж баталгаажуулах боломжтой. 

3. Бүх гишүүдийн хурлын тогтоол  

Зөвлөмж: Хоршооны дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон, хоршооны дүрмийг хавсралтаар баталж, хурал даргалагч гарын үсэг зурсан байна- 

4. Дүрэм /2 хувь/  

Зөвлөмж: Хоршооны тухай хуулийн 10 дүгээр зүйлд заасан зүйлсийг тусгаж, мөн хуулийн 11.2.1-д заасны дагуу хоршооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна- Khorshoo_durem.docx (live.com) 

5. Гишүүдээс хувь нийлүүлсэн хөрөнгийн нотлох баримт 

Зөвлөмж: Банканд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт бүрдүүлнэ. /Гишүүн тус бүрээр эсхүл нэгдсэн байдлаар байршуулсан байж болно. khorshoo_khurungu_jagsaalt.docx (live.com) 

6. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт 

Зөвлөмж: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар, түрээсийн гэрээ/ Хоршооны удирдлагын гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой. 

7. Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт /Хоршооны нэр, тэмдэгт, улсын бүртгэлийн гэрчилгээний хураамж төлбөр болох  64,000 мянган төгрөг тушаасан баримт/