МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-Д ОРОЛЦЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулагдаж буй “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцож, нээлтийн үг хэллээ. Тэрбээр хоршоодын хөгжил, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын талаар онцлон дурдсан юм.

Тус зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нар оролцож, хоршоологчдод зориулан санхүүгийн тогтвортой байдал, зээлийн хүртээмжийн талаар танилцуулга хийлээ. Тэд хоршоодын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын талаар мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн 18 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож, өөрсдийн туршлага, тулгамдаж буй асуудлаа хуваалцан, харилцан санал солилцлоо.