ХОВД АЙМАГТ ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Ховд аймгийн төв Ховд хотод зохион байгуулагдаж буй “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцож, нээлтийн үг хэллээ. Тэрбээр хоршоодын хөгжил, бүс нутгийн эдийн засгийг дэмжих бодлогын талаар онцлон дурдсан юм.

Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож, салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү зөвлөгөөн нь хоршоологчдын харилцан туршлага солилцох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх талбар болж байна.