УВС АЙМАГТ ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы 2025 оны 05 дугаар тушаалын хүрээнд зохион байгуулагдаж буй “Увс аймгийн хоршоологчдын зөвлөгөөн” албан ёсоор эхэллээ.

Тус зөвлөгөөнд Увс аймгийн 19 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож, хоршоодын хөгжлийн бодлого, санхүүжилтийн хүртээмж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.

Энэхүү зөвлөгөөн нь орон нутгийн хоршоологчдын эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, төрийн бодлогыг таниулах зорилготой.