УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН ЗАВХАН АЙМГИЙН ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Завхан аймгийн төв Улиастай хотод зохион байгуулагдаж буй “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцож, нээлтийн үг хэллээ.

Тэрбээр орон нутгийн хоршоологчдын хөгжлийг дэмжих, төрийн бодлогын уялдаа холбоог сайжруулах талаар онцлон дурдсан юм.

Тус зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож, хоршоодын үйл ажиллагааны тулгамдсан асуудал, санхүүжилтийн хүртээмж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.