Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Эрдэмтдийн орон тооны бус зөвлөлийн ээлжит бус хуралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү хуралдаанаар Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдэд Эрдэмтдийн зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурласан бодлого боловсруулах, хоршоологчдын хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Мөн шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Үндэсний статистикийн хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, судалгааны мэдээллийг сайжруулах, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм.
