Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, Эрдэмтдийн зөвлөл, Хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны төлөөлөл өнөөдөр Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албанд ажиллаж, хамтын ажиллагааны чиглэлээр уулзав.

Уулзалтаар хүнсний хувьсгал хөдөлгөөнд хамрагдсан дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг тогтвортой түүхий эдээр хангах, хоршоологчид болон үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэв.

Тухайлбал, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодоос малын гаралтай хүнсний түүхий эдийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх кластерийн сүлжээг бий болгож, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
