Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт “Хоршоологчдын зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан хүрэлцэн ирж, малчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ.

Хэнтий аймагт 18 сумын 416 хоршоо “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөдөлгөөнд нэгдэн, хоршоологчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн зөвлөгөөнд 300 гаруй хоршоологчид оролцож, хоршоодын хөгжил, тулгамдаж буй асуудлууд, төрийн бодлогын дэмжлэгийн талаар санал солилцож байна.
