
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 3-ны тогтоолоор бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Бүсийн зөвлөгөөний өргөтгөсөн хуралдааны үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын алба дэд арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөлтэй уулзав.

Уулзалтын үеэр хоршоологчдын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн хоршооны гишүүдийг чадавхжуулах, шинэ технологи нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх арга замуудыг хэлэлцэв.