
Чинээлэг малчин – Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 10 орчим сарын хугацаа өнгөрч, эл хугацаанд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88 мянга гаруй малчин хоршоонд нэгджээ.
Өнгөрсөн хугацаанд хоршоологчдын зүгээс эргэлтийн хөрөнгийн зээлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг онцолж байсан.
Уг асуудлаар өнөөдөр Хаан банкны Иргэдийн банк хариуцсан Дэд захирал Д.Ариунбат, Орон нутгийн иргэдийн банкны захирал Р.Ичинноров тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар эргэлтийн хөрөнгийн зээлийн бүтээгдэхүүн гаргах, кластерийг дэмжих, дундын хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд хоршоологчдыг чадавхжуулах асуудалд хамтран ажиллахаар тохиролцлоо.
