
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын алба Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн Дэд зохицуулагч Б.Ванчиндорж тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний салбар хоорондын уялдааг хангах Үндэсний хорооны үйл ажиллагааны хөтөлбөрийг Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөлтэй уялдуулах талаар хэлэлцэв.

Талууд малчид хоршоологчдыг чадавхжуулж, сум, аймаг, бүсийн түвшинд хоршоодыг үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллахаар боллоо.