“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй уулзаж, хоршооны хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон дундын хоршооны эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн дундын хоршооны хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох, аймаг, сумын түвшинд дундын хоршоодыг байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
