“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай уулзлаа.

Уулзалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Насан туршийн боловсролын төвүүдийн сургалтын хөтөлбөрт дундын болон анхан шатны хоршоодын удирдлагыг бэлтгэх, чадавхжуулах богино хугацааны сургалтыг нээх, МАА-н салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

