Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдааны хүрээнд “Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд” сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлэг:

🔹УИХ-ын гишүүн Д.Ганбат,

🔹Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,

🔹Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат,

🔹СХЗГ-ын дарга С.Батбаатар,

🔹Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга Ё.Азжаргал,

🔹Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн Г.Чинзориг нар оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.