Хангайн бүсийн анхдугаар хуралдааны үеэр бүс нутгийн хоршоод үйл ажиллагаагаа танилцууллаа

Хангайн бүсийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж, бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, уламжлалт мал аж ахуйн онцлогт нийцсэн хоршооны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон арга хэмжээ боллоо.

Хуралдааны үеэр Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хоршоод өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, туршлага солилцов.

Архангай аймгаас:

🔹“Ихтамир итгэл хоршоо”-г ХААИС-ийн Биотехнологийн сургуулийн багш, доктор, профессор Б.Баасанжалбуу,

🔹 “Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр” төслийг Э.Энхбаатар,

🔹 “Цахир Тэрх” хоршоог Б.Баянаа

🔹“Ар арвижин дэлгэрүүлэх” хоршоог Б.Баярмагнай,

🔹“Хоргын шимт сүрэг” хоршоог Б.Мөнхбаатар,

🔹“Торго таван эрдэнэ” хоршооны гишүүн Н.Цэндмаа нар тус тус төлөөлж, хоршоодын өнөөгийн байдал, ирээдүйн зорилгоо танилцууллаа.

Баянхонгор аймгаас:

🔹 “Хонгорын хөрсний үр шим” хоршоог Б.Отгонбилэг,

🔹“Шинэ ирээдүй хөтөч” хоршоог Г.Доржбат,

🔹 “Идрэнгийн цагаан сувд” хоршоог Ж.Дэлгэрмаа,

🔹“Тоонот гялбаа СЕО” хоршоог мөн Д.Хишигбаяр дарга тус тус танилцууллаа.

Өвөрхангай аймгаас:

🔹 “Малчдын хамтын хүч” хоршоог Х.Алтанцэцэг,

🔹“Шинэ үе-Шинэ ялалт” хоршоог Д.Нарантуяа,

🔹“Баяжих Баттулга” хоршоог Д.Бямба,

🔹“Түмний буян далай” хоршоог Ч.Чулуунцэцэг дарга танилцууллаа.