Хуралдааны хүрээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүнийг танилцуулсан үзэсгэлэн, худалдаа болж байна.

Тодруулбал, Хангайн бүсийн аймаг бүрээс 10 хоршоо оролцож, бүс нутгийн онцлог болсон, байгальд ээлтэй, бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Үзэсгэлэнд малын гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт хэв шинжийг шингээсэн хувцас үйлдвэрлэл, эрүүл мэндэд тустай амин дэм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд иргэд худалдан авч, хоршоологчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.

