Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 орчим малчин, хоршоологчид оролцож байна.

Зөвлөгөөнөөр Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг үнэлэх, хоршоологчдын өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа танилцуулна.


Ерөнхий зохион байгуулагчид:
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
Зээлийн батлан даалтын сан
Татварын Ерөнхий газар
Үндэсний давхар даатгал
