
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 орчим малчин, хоршоологчид оролцлоо.
Зөвлөгөөнөөр шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зээлийн эргэн төлөлтийн асуудал, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.

Мөн хоршоодод эзэмшүүлэх 5 га газрын зохицуулалт, тэжээлийн ургамал тариалах журмын талаар танилцуулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бүртгэл, тайлагналтай холбоотой мэдээллийг өглөө.


Хойд бүсийн аймгуудын тухайд:
Булган аймагт 632 шинэ хоршоо байгуулагдаж, 6313 малчин
Орхон аймагт 71 шинэ хоршоо байгуулж, 680 малчин
Хөвсгөл аймагт 691 шинэ хоршоо байгуулагдаж, 6796 малчин гишүүнээр тус тус элсжээ.
Зөвлөгөөний үеэр бүсийн хоршоод өөрсдийн ололт амжилтаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэн, харилцан туршлага солилцлоо.
Зөвлөгөөнийг:
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо,
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар,
Зээлийн батлан даалтын сан, Татварын Ерөнхий газар,
Үндэсний давхар даатгал ХХК хамтран зохион байгууллаа.