Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хойд бүсийн түншлэл, хамтын ажиллагаа” үзэсгэлэнд зочилж, хоршоологчдын бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хойд бүсийн түншлэл, хамтын ажиллагаа” үзэсгэлэнд зочилж, хоршоологчдын бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.

Тус үзэсгэлэнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 26 хоршоо оролцож, малчид, хоршоологчид өөрсдийн үйлдвэрлэсэн байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан худалдаалж байна.

Үзэсгэлэн нь бүс нутгийн хоршоодын хамтын ажиллагааг өргөжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх зорилготой юм.