Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр малчид, хоршоологчид хамтран оролцож, хоршоодын үйл ажиллагаа, ололт амжилтынхаа талаар туршлага солилцлоо. Аймаг бүрийн төлөөлөл дараах байдлаар оролцож, танилцуулга хийв:

Орхон аймаг
“Арга билиг арвин сүрэг” хоршоо
Танилцуулсан: Дарга Б.Мэндбаяр
Арга билиг арвин сүрэг хоршооны үйл ажиллагаа, ололт амжилтын талаар мэдээлэл танилцуулав.
“Цэвэр хөрсний шим” дундын хоршоо
Танилцуулсан: Дарга Г.Галбаатар
Дундын хоршооны бүтэц, чиглэл, үр дүнгийн талаар танилцуулга хийв.
Дани-Монголын хамтарсан “Хариуцлагатай тогтвортой хоршоо” төсөл
Танилцуулсан: Зохицуулагч Ш.Эрдэнэцэцэг
Дани-Монголын хамтарсан төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
Булган аймаг

“Буурлын үзүүр” хоршоо (Бүрэгхангай сум)
Танилцуулсан: Б.Даваадорж
Суффолк үүлдрийн хонь үржүүлэлт болон газар тариалангийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулав.
“Бүхт дэвжин баяжих” хоршоо (Орхон сум)
Танилцуулсан: Д.Мягмарсүрэн
Мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
“Ган ур үр өсөх” хоршоо (Могод сум)
Танилцуулсан: Э.Дүүриймаа
Мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
“Дорвин шимт” хоршоо
Танилцуулсан: Б.Ууганбаяр
Мах бэлтгэн нийлүүлэх, тэжээлийн үйлдвэрлэл, сургалтын чиглэлээрх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.
“Үндэсний нэхээс” хоршоо
Танилцуулсан: С.Цэцэгсайхан
Малын гаралтай түүхий эд боловсруулах, хадлангийн үйлдвэрлэл, блок үйлдвэрлэлийн талаар танилцууллаа.
Хөвсгөл аймаг

“Ленинч” хоршоо (Тариалан сум)
Танилцуулсан: Дамбадаржаа Оюунбилэг
Хоршооны бүтэц, хөгжлийн чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
“Элстэйн наймдаан булаг” хоршоо (Рашаант сум)
Танилцуулсан: Цэрэндорж Лхагвадорж
Орон нутгийн нөхцөлд нийцсэн хоршооны үйл ажиллагааг танилцуулсан.
“Арбэл булаг” хоршоо (Мөрөн сум)
Танилцуулсан: Буриад Баярсайхан
Хоршооны хөгжлийн стратеги, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн.
“Эко шимт ундарга” хоршоо (Мөрөн сум)
Танилцуулсан: Батдэлгэр Балгансүрэн
Байгальд ээлтэй мал аж ахуй, түүхий эд боловсруулах чиглэлийн талаар танилцуулсан.
“Марал шаглаа” хоршоо (Мөрөн сум)
Танилцуулсан: Эрдэнэцэцэг Алимантуяа
Мал аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.