Дундын хоршоог чадавхжуулах чиглэлээр Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллана

Шинэ хоршооны хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбарын захирал Ц.Содгэрэл тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар гурван бүсэд хоршоодыг кластержуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлт хийх чадвартай дундын хоршоодыг төлөвшүүлэх, зах зээлийн холболтыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гурван бүсэд загвар дундын хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, улмаар дундын хоршооноос нийлүүлэгдэх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлэхээр ярилцлаа.