ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг 2026.03.17-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Атул М.Готсурвег хүлээн авч уулзан хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Энэ хүрээнд хоёр улсын хоршооллын салбарыг хөгжүүлэх, илүү нягт хамтран ажиллах, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар талууд санал нэгдсэн юм.

Мөн Монгол Улсын боловсролын салбарт болон дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт Энэтхэг Улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хоршооллыг хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллахаар болов.

,